Он гарсаар төрөхийн хүндрэлээр нэг эх нас баржээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-19 10:51:33

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн эмнэлгийн байгууллагууд 551 ор, амбулаторийн 99 их эмчтэйгээр хүн амд үйлчилж, давхардсан тоогоор 244.9  мянган хүнд амбулаторийн үзлэг хийсний 87.9 мянгад нь урьдчилан сэргийлэх үзлэг хийжээ. Харин 14.5 мянган хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилжээ.

Оны эхний 9 сард 1243 эх төрж, 1250 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 8 хүүхдээр бага байна. Төрөхийн улмаас эндсэн эхийн эндэгдэл  1 гарсан бол 1-5 насны хүүхдийн эндэгдэл 7, нялхсын буюу 0-1 насны хүүхдийн нас баралт 17 гарсан байна.

Вакцинжуулалтад хамрагдвал зохих 0-2 насны хүүхдийн 98.1 хувийг бүрэн хамруулсны дотор Чулуут, Эрдэнэмандал, Жаргалант, Хайрхан, Хашаат, Хотонт, Цахир суманд 100.0 хувь хамруулжээ.

Оны эхний 9 сард хүн амын нас баралт 359 гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 55 тохиолдлоор буурсан байна. Мянган хүнд ноогдох төрөлт 13.8, нас баралт 3.8 ноогдож хүн амын ердийн цэвэр өсөлт 10.0 промил байна. 

Холбоотой мэдээ