Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт НҮБ-ын UNIDO Аж үйлдвэр, хөгжлийн байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 4 сая долларын төсөл хэрэгжүүлнэ.
Төслийн хүрээнд чанарын шаардлага хангасан, ээлтэй, цэвэр, баталгаат мал аж ахуйн гаралтай арьс шир, ноос ноолуур, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортлох, шинэ технологи нэвтрүүлэх, малчдын дундын хоршоо хөгжүүлэх чиглэлээрх ажлууд өрнөнө.
Төслийг хамтран хэрэгжүүлэх талууд энэ сарын 13-нд “Ажилтай, Орлоготой, Экспортлогч Баянхонгор" сэдэвт уулзалт ярилцлага хийлээ.
Төслийг хэрэгжүүлэхдээ нэгж сумд, төрийн байгууллага, албан хаагчдыг хариуцлагажуулан татан оролцуулж аж үйлдвэрийн паркийг аймагт байгуулан, малаас гаралтай түүхий эдийн чанарт үсрэнгүй дэвшил гарган улмаар малчдын дундын хоршоог зөв хэлбэрээр дэмжих аж. Ингэснээр олон улсын зах зээл дээр Монгол Улс - Баянхонгорын тодотголтой бүтээгдэхүүнүүд эдийн засгийн эргэлтэд эрчимтэй, эрэлттэй орж тэр хэрээрээ ашигтай байх боломж бүрдэнэ.
Тус төслийг Баянхонгор аймгийн Эрдэнэцогт зэрэг таван сумыг сонгон хэрэгжүүлэхээр болжээ.
