Улаанбаатарт 14-16 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-21 08:58:57

Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс  секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, Алтайн өвөр говь болон Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ