Хоршооны 1811 гишүүн ноосны урамшуулал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-20 14:53:39

Дорноговь аймаг  нийт 750 гаруй мянган хонь, 36 мянга орчим тэмээн сүрэгтэй.

Өнгөрсөн онд үндэсний үйлдвэрт  хонь, тэмээний ноос тушаасан 13 сумын 1811 хоршооны гишүүн малчин мал бүхий этгээд өөрсдийн тушаасан 569512 тн ноосны  урамшуулалд 655,2 сая төгрөгийг авсан байна.

Дорноговь аймгийн хэмжээнд 2009 онд ХАА-н чиглэлийн хоёр хоршоо байсан бол 2015 оны байдлаар 57 хоршооболон өргөжиж үүнд 2549 гишүүн тогтмол ажиллаж байгаа юм.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ