Хямдралтай номын худалдаа зохион байгуулав

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-09-15 12:16:39

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Төв номын сангаас “Аз хур” номын их дэлгүүртэй хамтран 72 хувийн хямдралтай худалдааг энэ сарын 13-14-ний өдрүүдэд Бөхийн өргөөнд зохион байгууллаа. 

“Сүүлийн жилүүдэд тус аймагт ном цуглуулах, гэртээ номын сантай болох, ном унших хоббитой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Иргэдийн ном унших эрэлт хэрэгцээ ихэссэнтэй холбоотойгоор манай байгууллага “Аз хур” номын их дэлгүүртэй хамтран хямдралтай номын худалдааг зохион явууллаа. Энэхүү үйлчилгээнд хамрагдсан иргэдийн ихэнх хувийг залуу гэр бүлүүд эзэлж байсан бөгөөд ном унших иргэдийн тоо залуужиж, хүүхдүүдээ эрдэм боловсролтой, бага наснаас нь номонд дур сонирхолтой болгож, оюунд нь хөрөнгө оруулалт хийж байгаа нь сайхан хэрэг байлаа” хэмээн аймгийн Төв номын сангийн эрхлэгч Б.Булган хэллээ.

Холбоотой мэдээ