320 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-31 15:06:22
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 320 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орлоо.
2020 оныг аймгийн хэмжээнд "Боловсролыг дэмжих жил" болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор тус салбарт 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт өрнөж байгаа юм. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Номгон суманд 320 хүүхдийн суудалтай, урлаг, спортын заалтай, 6 настнуудын амрах өрөөтэй иж бүрэн сургуулийг байгуулж албан ёсоор ашиглалтад орууллаа. Говь нутгийн ирээдүй хойч үе болсон хүүхэд багачууд ийнхүү чанар стандартад нийцсэн, тохилог, ая тухтай орчинд сурч хөгжих боломж бүрдлээ.
Холбоотой мэдээ