АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 9364 м2 явган хүний зам тохижуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-17 10:41:29

АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 13 гудамжинд шаардлага хангахгүй 9364.7 м2 хуучин явган хүний замын хавтанг хуулж шинээр тавих болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

Уг ажил одоогоор Энхтайван, Нийслэл хүрээ, Чингисийн өргөн чөлөө, Их тойруу, Зайсан, Гэндэн, Олимп, Их сургуулийн гудамжинд эхлээд байна. Удахгүй Токио, Сүхбаатарын гудамжийн явган хүний замын хавтанг шинэчлэх ажил эхлэх аж.

Мөн Олимп, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнд 13.400м2 зам талбайд шинээр дугуйн зам тавина. Наадамчдын зам, Зайсан, Автозамчдын гудамж, Чингис, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Сэлбэ голын баруун тал, Энхтайваны гүүрний 2 талын 16400 м2 сул шороон даланг эко хавтангаар хучих юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ