А.Лукашенко: Оросыг “түрэмгийлэгч улс” гэж үздэггүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-07 14:26:32

КИЕВ. /TASS/. Оросыг “түрэмгийлэгч улс” гэж үздэггүй хэмээн Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко мэдэгджээ.


Орос бол Украины хувьд “эзлэн түрэмгийлэгч” юм хэмээн Украины сэтгүүлч Дмитрий Гордоны хэлсэн үгэнд А.Лукашенко тайлбар өгөхдөө, “Нөхцөл байдал тааруу байна. Та ингэж хэлэх эрхтэй байж магадгүй ч би хэзээ ч ингэж хэлэхгүй. Ингэж хэлвэл бид найзын, ахан дүүсийн үүргээ алдах юм. Украинчууд, оросууд та бүхэн бидний хувьд төрөл садан минь юм. Бид хагаралдах ёсгүй байсан. Хагаралдсан ч асуудлыг эртхэн шийдэх ёстой байсан юм” хэмээн тэрбээр ярьсан байна.


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Донбасс дахь нөхцөл байдлын талаар ярилцах үеэр үймээнийг даруй зогсоох хэрэгтэй талаар яригдсаныг А.Лукашенко мэдэгджээ. Түүнчлэн Украины Ерөнхийлөгч асан Петр Порошенкод нөхцөл байдлыг тогтворжуулах олон боломж байсан гэж үзэж байгаагаа тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ