Ховдод хүнсний ногооны үнэ ханш буурсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-04 12:47:45

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төв зах дээр худалдаалж буй хүнсний ногооны үнэ ханшийн талаар тодрууллаа.

Энэ оны наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар төмс, манжин, байцаа кг тутамд 1000, лууван 1500 төгрөгийн үнэ ханштай байна. Харин сонгино 1500-3000 төгрөгийн үнэтэй байгаа бол хүрэн манжин кг тутамд 2000 төгрөг аж.

Сүүлийн үед шинэ ургацын хүнсний ногооны нөөц нэмэгдсэнтэй холбогдуулан үнэ ханш 500-700 төгрөгөөр буурсан. Цаашид мөн буурах хандлага ажиглагдаж байна гэж худалдаа эрхлэгчид мэдээллээ. Мөн нутгийн брэнд болох тарвас анх худалдаанд гарахдаа кг тутамд 3000-3500 төгрөгийн үнэ ханштай байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар үнэ буурч, кг тутамд 1300-1500 төгрөгийн ханштай зарагдаж байна. Одоогийн байдлаар ихэвчлэн хүлэмжид тарьсан тарвас зарагдаж байгаа. Харин задгай талбайд тарьсан тарвас наймдугаар сарын 10-15-ны өдөр гэхэд бүрэн боловсорч, хурдалдаанд гарахаар байна гэж тариаланчид мэдээллээ.    

Холбоотой мэдээ