Цагаан ордны ойролцоо халдлага үйлдэхээр завдсан этгээдэд ял оноожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /TASS/. Цагаан ордны ойролцоо террорист халдлага үйлдэхээр завдсан хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн Жоржия муж улсын оршин суугчид 15 жилийн шоронд хоригдох ял оноожээ. Энэ тухай АНУ-ын Хууль зүйн яамны цахим хуудсанд мэдээлжээ.
Суллагдсаныхаа дараа Хашер Жаляль Тахиб гурван жилийн хугацаанд эрх
баригчдын онцгой хараа хяналтан дор байх аж.
Тахиб хэт давруу үзлийг баримталдаг болсон бөгөөд хилийн чанадыг зорих бодолтой байгаа тухай мэдээллийг АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтнууд 2018
онд авчээ. Хожим нь Тахиб Цагаан ордон, Авраам Линкольний хөшөө, Нью-Йорк дахь Эрх чөлөөний хөшөөний ойролцоо террорист
халдлага үйлдэхээр төлөвлөж байсныг мөрдөн байцаагчид илрүүлсэн байна.
Тахибыг Холбооны мөрдөх товчооны ажилтнууд 2019 оны 1 дүгээр сарын 16-нд
баривчилжээ. Түүнийг зэвсгийн худалдаачин гэж бодсон хүнтэйгээ уулзаж байх үеэр
нь баривчилсан байна.