1040 км замыг гүйлтээр туулж яваа Б.Болдбаатар Баянхонгор аймагт хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-16 21:48:30

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хөнгөн атлетикийн түүхэнд бахархалтай, өвөрмөц шинэ хуудсыг нээхээр Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Буриадын Болдбаатар 1040 км-ээс 400 км туулж Баянхонгор аймагт хүрчээ.


Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойд зориулан Хөнгөн атлетикийн олон улсын хэмжээний мастер Буриадын Болдбаатар Алтай хотоос нийслэл Улаанбаатар хот хүртэл 1040 км замыг 34 хоногт туулах түүхэн гүйлтийн замдаа энэ сарын 5-нд гарсан бол 11 дэх хоногтоо 400 гаруй км замыг туулан ийнхүү Баянхонгорт аймагт хүрчээ. Түүнийг Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргал, Прокуророын байгууллагын удирдлага хамт олон болон хууль, спортын байгууллагын төлөөллүүд халуун дотноор угтан авчээ.

ОУ-ын хэмжээний мастер Б.Болдбаатар нь эдгээр замыг туулахдаа өглөө 15 км, орой 15 км гүйх зэргээр өдөрт дунджаар 30 км замыг туулсаар Улсын нийслэл Улаанбаатар хотод хүрсэнээр төлөвлөгөөт 1040 км гүйлтийн замаа амжилттай дуусгах юм байна.


Холбоотой мэдээ