Завханд зөөврийн хайрцгаар 930 сонгогч саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-24 14:59:52

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн санал хураалт 12.00 цагийн байдлаар 30.7 хувьтай байгаа талаарх мэдээллийг аймгийн Сонгуулийн хорооноос өглөө.

Тус аймаг Монгол Улсын Их хурлын сонгуулийн 9-р тойрог бөгөөд тус тойрогт нийт 13 нэр дэвшигч өрсөлдөж байна. Аймгийн хэмжээнд 47933 сонгогч, 111 хэсгийн хороонд санал өгнө. Зөөврийн хайрцгаар 955 сонгогч санал өгөх хүсэлтээ ирүүлснээс 930 сонгогч саналаа өгчээ. Сонгуулийн санал авах явцад COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Сонгуулийн ирцийн мэдээллийг аймгийн Сонгуулийн хороо 18.00 цагаас дахин өгөхөөр болов.


Холбоотой мэдээ