Хууль бус аргаар алт олборлож байгаад нүхэнд унажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-06-23 09:58:53

Баянхонгор /МОНЦАМЭ/. Хууль бус аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн 14 метрийн гүнтэй, 1х1.5 метрийн хэмжээтэй нүхэнд унасан байна гэсэн дуудлага 6 дугаар сарын 21-ний өдрийн 09:16 цагт аймгийн Онцгой байдлын газар бүртгэгджээ. Тус явдал Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Уранхайрхан багийн “Хясаа худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 40 км-т/-т болсон байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 70 км зам туулан 11:36 цагт очиход Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн О /50 настай, эрэгтэй/-ийг иргэд нүхнээс гаргаж эмнэлгийн байгууллагад, тус сумын харьяат иргэн Т /53 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.

Холбоотой мэдээ