Зуунмод суманд хоёр өдөр согтууруулах ундаа худалдахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-22 14:46:07

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын захирамжаар тус сумын хэмжээнд 6 дугаар сарын 23-24-ний өдөр согтууруулах ундаа худалдахгүй байх шийдвэр гаргалаа гэж аймгийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, Сонгуулийн тухай хуулиар тухайн өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчилж, худалдан борлуулахыг хориглох бөгөөд үүнд аймаг, нийслэлийн Засаг дарга холбогдох шийдвэр гарган хяналт тавьж ажиллана гэж заасан байдаг аж.

Ташрамд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн энэ сарын 23-наас гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж гарахаар болжээ.

Сонгуулийн тухай хуулиар санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг ажиллахыг хориглосон байдаг.

Холбоотой мэдээ