Нэр дэвшигчид тодорч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 08:41:53

Увс аймгийн ИТХ-ын сонгууль 30 тойрогт 41 мандаттайгаар явагдахаар болсон билээ.

Энэхүү сонгуульд оролцохоор одоогоор 4 нам, 3 бие даагч аймгийн Сонгуулийн хороонд албан ёсоор бүртгүүлээд байна. Аймгийн МАН-ын хорооны болон АН-ын аймгийн хорооны хурал өчигдөр нэгэн зэрэг болж, намын хорооны гишүүд сумдаас орж ирсэн хөл хөдөлгөөн ихтэй өдөр болж өнгөрлөө. Ямартай ч намууд тус бүр 41 мандатын эздээ тодруулсан бөгөөд одоогоор хэн хаана очиж байгааг олон нийтэд дэлгээгүй байна.   

Тэс сум 3 мандаттай, Зүүнговь, Тариалан, Өндөрхангай, Өмнөговь, Наранбулаг сум тус бүр хоёр мандаттай, мөн Улаангом сумын 7, 3, 4, 10-р багууд тус тус 2 мандаттай, бусад сум, Улаангомын зарим багууд тус бүр нэг мандаттай байхаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар тогтоосон байна.

Увс аймаг 80201 хүн амтай ба үүнээс сонгуулийн насны иргэд 49035 байна. Сонгуулийн насны иргэдийн 38,5 хувь нь аймгийн төв болох Улаангомд, үлдсэн хувь нь бусад 18 суманд оршин сууж байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

  

Холбоотой мэдээ