Засаг дарга иргэдтэй уулзаж, хийсэн ажлаа танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:59:03

Ховд аймаг төрийн ээд одон Сүхбаатарын одонгоор шагнагдсан түүхэн үйл явдлын дараа аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлангийн талаар илтгэл мэдээлэл танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгч байна. Засаг даргын  хийсэн ажлын тайлангийн уулзалт Ховд хотын ахмадуудтай хийсэн уулзалтаар эхэллээ.

Тэрээр уулзалтаа үргэлжлүүлж Чандмань , Дарви, Цэцэг , Алтай , Булган, Үенч сумдад энэ  оны 05-р сарын 4-6-ны өдрүүдэд ажиллалаа.

Уулзалтын үеэр Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлангийн талаар илтгэл мэдээлэл танилцуулж, иргэдийн асуултад хариулт өглөө.

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэгт аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Дэлгэрбаяр, аймгийн БСГ-ын дарга Б.Ундрах, аймгийн ЭМГ-ын дарга Б.Алтангэрэл, аймгийн ХХААГ-ын дарга З.Лувсан болон албаны бусад хүмүүс ажиллаж байна.

Засаг дарга Д.Цэвээнравдан Жаргалант сумын ахмадуудтай хийсэн уулзалтанд ахмадууд үг хэлж, аймгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд маш их зүйл хийсэн. Хийсэн зүйл нь бид бүхний нүдэнд харагдаж байна гээд  амжилт хүсэж урам өглөө.

                                                         А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ