Одонт өндөрлөгийн засварын ажил дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-19 11:00:45

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод хотод зочилж байгаа зочдоо угтан авах, үдэн мордуулах, ард иргэд амрах таатай орчинг бий болгох зорилгоор Одонт хөтлийн шинэ бүтээн байгуулалтын ажлыг 2 жилийн өмнө эхлүүлж байжээ. Ийнхүү Одонт хөтлийн засвар дуусч ашиглалтад орлоо.

Одонт хөтлийг анх 2003 онд Төв аймгийн 80 жилийн ойгоор байгуулж байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй болсон гол өндөрлөгийг буулган шинээр, зам талбай, гэрэлтүүлэг, нийтийн бие засах газар болон цахилгаан хангамжийн ажлууд хийсэн байна. Бүтээн байгуулалтад 254.1 сая төгрөг зарцуулжээ.


 

Холбоотой мэдээ