Хүүхдийн хөдөлмөрт "үгүй" гэж хэлцгээе

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-06-12 16:14:41

Ховд /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 12-ныг дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тус өдрийг манай улс 2002 оноос эхлэн тэмдэглэж байна.

Аль ч улс оронд хүүхдүүд сайн дураар хөдөлмөр эрхэлдэггүй. Хүүхдүүд ихэнхдээ ар гэрийн гачигдлаас болж ажил хийдэг аж.

Ховд аймгийн тухайд насанд хүрээгүй иргэн хориотой ажлын байранд ажиллаж байгаа тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор эцэг эхийн хамт мал маллах, ногоо тарих зэрэг хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд бий. Мөн хурдан морь унаач 714 хүүхэд байна гэх судалгаа байгаа юм. 

Хүүхдийн хөдөлмөр гэдэг нь сургуульд сурахын хажуугаар, эсвэл сургуулиас хөндийрөн удаан хугацаагаар хөлсөөр ажиллах, мөн хугацаанд хүнд хүчир, биеийн хүч их шаардсан, хүүхдийн сэтгэл санаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх ажил хийхийг хэлдэг.

Өнөөдөр Ховд аймгийн ГБХЗХГ болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлж, “үгүй” гэж хэлцгээе хэмээн уриалж байна. 

 

Холбоотой мэдээ