Япон улс Монголд буцалтгүй тусламжаар 1.2 тэрбум иен олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Монгол, Японы Засгийн газрын солилцох ноот бичигт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайдад зөвшөөрлөө.
Япон Улс коронавирусний нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж"-ийн хүрээнд 1 тэрбум иенийг Монгол Улсад олгох болсон. Мөн “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иен буцалтгүй тусламжаар олгох юм.