Сум хөгжүүлэх сангаас 97 сая төгрөгийг иргэдэд олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-06-09 22:06:13

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Улиастай сумын сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны зөвлөл хуралдаж 29 иргэн, аж ахуйн нэгжид 97.0 сая төгрөгийн эх үүсвэрийг олгохоор баталжээ.

Тус зөвлөл Улиастай сумын жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинээр байгуулах, үйл ажиллагааг өргөтгөх, сэргээх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготойгоор иргэдээс ирүүлсэн төслийг нэг бүрчлэн хэлэлцэж шалгаруулалтыг хийжээ. Ингээд гар урлал, оёдол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй 9 иргэнд 30 сая төгрөг, газар тариалангийн чиглэлээр аж ахуйгаа өргөтгөх төсөл бичсэн зургаан иргэнд 18.0 сая төгрөгийн зээлийг олгохоор болжээ. Харин фермер, хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр гурван иргэнд 10.0 сая, модон эдлэл, тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр зургаан иргэнд 20.0 сая төгрөг. Засвар үйлчилгээний чиглэлээр дөрвөн иргэнд 15.0 сая төгрөг, эко төслийн чиглэлээр нэг иргэнд 4.0 сая төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн тухай Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ