Миннесота муж улсын эрх баригчид цагдаа нарыг шалгана

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-03 15:02:52

НЬЮ-ЙОРК. /TASS/. Миннесота муж улсын Хүний эрхийг хамгаалах газар Миннеаполис хотын цагдаагийн газрын ажилтнуудын иргэний эрх үүргээ хэрэгжүүлдэг эсэхийг шалгаж байна. Энэ тухай Миннесота муж улсын амбан захирагч Тим Уолз “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Мөрдөн шалгалтын үеэр Миннеаполис хотын цагдаагийн газрын сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэн бодлого, тогтоосон журам, арга хэмжээнүүдийг судлахаар төлөвлөж байна. Энэ хугацаанд нийгмийн аль нэг давхаргад арьс өнгөөр ялгаварлан гадуурхахад чиглэсэн тохиолдол гарсан эсэхийг эрх баригчид илрүүлэхийг зорьж байна” гэж тэрбээр мөн мэдэгджээ.


Олны итгэлийг эргүүлэн олж авахын тулд бидний авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм гэдгийг Уолз онцолсон байна. 

Холбоотой мэдээ