Төв аймгийн ГХБХБГ үйл ажиллагаагаараа 21 аймгаас тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-05-27 09:50:35

Төв /МОНЦАМЭ/ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Хаягийн мэдээллийн сан бүрдүүлэх”, “Хот, тосгон, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний файл хөрвүүлэх” гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газруудын дунд зохион байгуулжээ. Уг уралдааны тэргүүн байрт Төв аймгийн ГХБХБГ шалгарчээ.

Тодруулбал “Хаягийн мэдээллийн сан бүрдүүлэх” уралдаанд 15 аймгийн /Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий/ ГХБХБГ тайлан, тоон мэдээлэл ирүүлжээ. Харин “Хот, тосгон, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний файл хөрвүүлэх” уралдаанд 16 аймгийн /Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Ховд аймгаас бусад/ ГХБХБГ тайлан, тоон мэдээллээ ирүүлсэн байна.

Уг уралдаанд 2-р байр Дундговь аймгийн ГХБХБГ, 3-р байр Булган аймаг, 4-р байр Баянхонгор, 5-р байр Дорнод аймгийн ГХБХБГ тус тус  эзэлжээ. 

Холбоотой мэдээ