ӨНӨӨДӨР: 2019 оны ТОП-100 ААН-ийг тодруулна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-05-20 06:29:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 20-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт ҮСХ-ноос Монгол Улсын 2020 оны эхний 4 сарын нийгэм, эдийн засгийн тоон мэдээллийг 1212.mn болон фейсбүүкийн “Үндэсний Статистикийн хороо” хуудсаар танилцуулна.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

10.30 цагт Засгийн газар, МҮХАҮТ хамтран 2019 оны ТОП-100 ААН-ийг тодруулах ёслолыг "Блүүмберг ТВ Монголиа" сувгаар шууд дамжуулна.

12.00 цагт “Пума” зочид буудалд Архангай аймгийн Цэнхэр сумын малчид малын хулгайн гэмт хэргийн талаар мэдээлнэ. Утас: 98000307, 90107107

Холбоотой мэдээ