Ажилчдынхаа хүүхдүүдэд гэрээр ном хүргэх ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-22 21:45:01

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Статистикийн хэлтсээс ажилчдынхаа хүүхдүүдэд ном хүргэж өгөх ажлыг эхлүүлжээ.

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан хүүхдүүд маань цахимаар хичээллэж байна. Тиймээс ажилчдынхаа хүүхдүүдийг цахим хичээлийнхээ хажуугаар цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, олон ном уншиж тэмдэглэл хөтлүүлэх зорилгоор тэдний насны онцлогт тохирсон төрөл бүрийн номыг цахимаар болон аав ээжээр нь дамжуулж захиалга аван хүргэж өгч байна.

Энэхүү ажлыг аймгийн төв номын сантай гэрээ байгуулж зохион байгуулж байгаа. Мэдээж хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон номыг хүргүүлж байна. Энэ ажил нь ном уншихын ач холбогдол, гэр бүлээрээ уншсан номоо ярилцаж тэмдэглэл хөтлөх. Хүүхдүүдийг суулгаж сургах, компьютер, телевиз үзэх цагийг нь багасгаж номтой нөхөрлүүлэх. Номын тэмдэглэл хөтөлснөөр эмх цэгцтэй төлөвлөлт хийх хувь хүний төлөвшлийг авч сурах зэрэг ач холбогдолтой юм.

Манай хэлтсийн тухайд 2-16 насны нийт 40 гаруй хүүхдэд ном хүргэх үйлчилгээгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар хүүхдүүд гадаад хэлийг гэрээр сурах болон сонирхолтой уран зохиолын, үлгэрийн номуудыг ихэвчлэн захиалж хүргүүлж байна. COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд гадуур битгий гараарай. Гараа сайн угааж, ариутгаж, амны хаалтыг заавал зүүгээрэй. Дархлаагаа дэмжиж гэртээ боломжтой спортоор хичээллэхийг хүүхдүүддээ энэ үеэр зөвлөж байгаа. Энэ ажлыг хоёр сарын хугацаанд зохион байгуулна хэмээн Завхан аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ