Зургадугаар ангийн түүхийн сурах бичиг борлуулалтаараа тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2015-09-24 11:49:51

Өнгөрсөн долоо хоногт Интерном их дэлгүүрийн шилдэг борлуулалттай номоор хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа учраас сурах бичгүүд тэргүүлсэн хэвээр байна.

Жагсаалтыг Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн VI ангийн Түүхийн сурах бичиг тэргүүлжээ. Харин жагсаалын хоёрдугаарт зургадугаар ангийн Мэдээллийн технологийн сурах бичиг оров.

Ингээд шилдэг борлуулалттай номын жагсаалтыг хүргэж байна.

1.Түүх VI: ЕБ-ын 12 жилийн сургуулийн VI анги /П.Дэлгэржаргал/

2.Мэдээллийн технологи VI: ЕБ-ын 12 жилийн сургуулийн VI анги /П.Дэлгэржав/

3.Математик VI: ЕБ-ын 12 жилийн сургуулийн VI анги /Ж.Батболд/

4.Дүрслэх урлаг VIII: ЕБ-ын 12 жилийн сургуулийн VIII анги /А.Ариунболд/

5.Oxford Monsudar Англи-Монгол толь бичиг

6.100 жилийн ганцаардал /Г.Маркес/

7.Өөдөө тэмүүл /Ш.Сандберг/

8.Хорхой хүргэм 300 дасгал, I (Хорхой хүргэм 300 дасгал) /Г.Ганчимэг/

9.Би өөрөө , №173: 2-3 нас, 4-6 нас (Би өөрөө)

10.Анна Каренина /Л.Толстой/

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд