З.Энхболд:"Монгол хүн 2020" хөтөлбөрөө боловсронгуй болгож дэвшүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд оролцох хүсэлтийг хүлээн авах сүүлчийн өдөр. Ардчилсан нам морин цаг буюу 11.40-д 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд албан ёсоор хүлээлгэн өглөө.
АН-ын дарга З.Энхболд ярихдаа, "АН билэгдлийг бодон, их үйлсийг эхлүүлэх, бүтээн босгох учралт өдрийг сонгож сонгуульд оролцох хүсэлтээ өгч байна. Манай нам 4 жилийн өмнө хөөсөрсөн эдийн засгийг хүлээн авч байлаа. 2016 оны сонгуульд Монгол хүн 2020 хөтөлбөрөө боловсронгуй болгож дэвшүүлнэ. АН-ын дарга миний бие сонгуульд намаа удирдан оролцоно. Бид ард түмнийхээ олонхийн саналыг авна гэдэгт итгэлтэй байна " хэмээн онцлов.
Б.Заяа