Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-03-19 13:04:18

БЭЭЖИН. /TASS/. Коронавирусний халдварт өвчинтэй тэмцэхэд шаардлагатай байгаа эмийн бүтээгдэхүүнийг Европын холбоонд нийлүүлэх журмыг хялбаршуулна гэдгээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйентай утсаар ярих үеэрээ мэдэгджээ.  


“Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор бид Европын холбоотой хүчин чармайлтаа нэгтгэж, коронавирустэй тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж , Европт эм бэлдмэлүүд нийлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэхийг тууштай зорьж байна” хэмээн Ли Көцян мэдэгдсэн байна.


Түүнчлэн Хятадын эрх баригчид эрүүл мэндийн салбарт олон улсын хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхийг зорьж байгааг тэрбээр онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ