Аялагчид “өврийн дэвтэр”-тэй болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-04-27 17:35:02

Аялагчдад зориулсан, олон төрлийн мэдээлэлтэй, авсаархан гарын авлагыг Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргажээ.

Хонгор нутгийн үзэсгэлэнт сайхан газар, түүх соёлын нандин өв соёлтой танилцах аяллын маршрут бүхий тус гарын авлагыг аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан гаргаж байгаа аж.

Газрын зурагт аймгийн аялал жуулчлалын нөөц бүтээгдэхүүн газруудын мэдээлэл багтжээ. Тодруулбал, Жуулчны бааз, амралт сувиллын газар, зочид буудлууд, аялал жуулчлалын эвент арга хэмжээ, нутгийн урчуудын бэлэг дурсгал, гар урлалын бүтээлүүд, музей, сүм хийдүүд, аймгийн аяллын маршрутыг багтаасан байна.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн Аялал жуулчлалын үндсэн маршрутад “Хүн үүслийн ул мөрөөр” байгаль, түүхийн аялал, “Сар шинийн буян хураах аялал” шашны аялал, “Майга борын ул мөрөөр” судалгаа, танин мэдэхүйн аялал, “Түүх соёлын ул мөрөөр” соёлын аялал багтдаг байна.

Мөн “Дөрвөн түмэн сарлагийн баяр” соёлын аялал, “Амралт, рашаан сувиллын аялал” багтдаг аж.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ