Нүүрс тээврийг эхлүүлэхэд 105 сая төгрөг шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2020-03-07 22:28:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ руу хийх экспортын нүүрс тээвэр эхлэх гэж буйтай холбоотойгоор Гашуунсухайт боомтоор нэвтрэх тээврийн хэрэгслийг ариутгаж халдваргүйжүүлэхэд 105 сая төгрөг шаардлагатай байна. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар нүүрс тээвэр хийх бэлтгэлийг хангуулах чиглэлээр ажиллах үеэр хөндөгдөв. 

Дээрх 105 сая төгрөг нь боомтод ажиллах хүчний хамгаалах хэрэгслийн нэг сарын нөөц хэрэгслийг хангахад шаардагдаж байна. Энэ зардлыг уул уурхайн компаниуд нийлж шийдвэрлэх талаар УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар "Таван толгой", "Эрдэнэс Таван толгой", "Энержи ресурс" компанийн төлөөлөл, удирдлагуудтай уулзах үеэр шийдэж үүрэг чиглэл өгөв. 


УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан, Өмнөговь аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Н.Наранбаатар болон бусад албаны хүмүүс Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэр хийх бэлтгэлийг хангуулах чиглэлээр 2 дахь өдрөө ажиллаж байна.


Холбоотой мэдээ