М.Мягмаржаргал, У.Шинэцэцэг нар Амманд өрсөлдөгчдөө ялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-03-07 09:55:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Йордан улсын Амман хотноо болж үргэлжилж байгаа Ази, номхон далайн орнуудын олимпын эрх олгох боксын тэмцээн 4 дэх өдрөө үргэлжилж Монголын 2 эмэгтэй боксчин өрсөлдөгчдөө ялав.


Тодруулбал, эмэгтэйчүүдийн 75 кг-д Мөнхбатын Мягмаржаргал Тайванийн тамирчинг гурван үеийн турш давамгайлсаар 5:0-ээр, У.Шинэцэцэг 69 кг-д Шинэ Зеландын А.Николсоныг 3:2-оор тус тус яллаа.



Харин Амманы рингэд эрэгтэйчүүдийн 91 кг-д ОУХМ С.ЭрдэнэбаярТажикистаны боксчинд ялагдлаа. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 69 кг-д хоёр дахь тулаанаа хийсэн Баттөмөрийн Мишээлт өрсөлдөгчөө ялсан эсэх талаар мэдээлэл одоогоор байхгүй байна.

Холбоотой мэдээ