Турк Ливийн нийслэлээс холгүй цэргийн бааз байгуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-01-31 16:03:58

АНКАРА. /TASS/. Туркийн эрх баригчид Ливийн нийслэл Триполи хотоос холгүй цэргийн бааз байгуулах хэлэлцээг тус улсын Үндэсний эв нэгдлийн Засгийн газартай эрчимтэй хийж байна гэж “Al Arabiya” телевизээр нэрээ нууцалсан цэргийн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.


Тус сувгаар мэдээлснээр, цэргийн баазад Туркийн тусгай хүчин, мөн тус улсын Тэнгисийн цэргийн хүчний анги нэгтгэлийг байрлуулж, хөөрч, буух зурвас байгуулахаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна, Туркийн цэргийн нисэх онгоцууд болон нисэгчгүй аппаратуудыг худалдаж авах талаар хэлэлцэж байгаа ажээ.


Турк улс Сомали, Кени улсаас цэргийн хүчээ Ливид шилжүүлэн байрлуулсан бөгөөд Ливийн Үндэсний эв нэгдлийн Засгийн газартай агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем нийлүүлэх гэрээ байгуулсан гэж “Al Arabiya” телевиз пүрэв гарагт нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан дамжуулсан байна.


Холбоотой мэдээ