ХӨВСГӨЛ: Азарганы уралдаанд С.Дорждэрэмийн хар түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-07-23 21:25:09

Цагаан-Үүр, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн түүхэнд нэг голын гурван аварга гэж хүндлэгдсэн Цагаан-Үүр сумын Уялган голын уугуул Монгол Улсын аварга Д.Дамдин, Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин нарын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилготой бөхийн баярт зориулсан азарганы уралдаан боллоо.


Азарганы уралдаанд Цагаан-Үүр сумын уяач С.Дорждэрэмийн хар түрүүлж, Чандмань-Өндөр сумын уяач Б.Жавхлангийн шөвгөр зээрд аман хүзүүдэж, Эрдэнэбулган сумын уяач О.Нямбаярын хээр гуравт, Цагаан-Үүр сумын уяач Х.Түмэндэмбэрэлийн алаг дөрөвт, Ханх сумын уяач Бибишийн буурал айрагдлаа. 

 



 





Холбоотой мэдээ