"100 өвлийн өвгөнтэй хамт" парад болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-12-18 14:19:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргээс жил бүр  100 өвлийн өвгөн, цасан охид, үлгэрийн баатруудын “100 өвлийн өвгөнтэй хамт” баярын парад зохион байгуулдаг. Үүгээр дүүргийнхээ иргэдэд шинэ жилийн уур амьсгал оруулах, өнгөрч буй оныхоо амжилт ололтыг тэмдэглэж ирж буй шинэ ондоо өөдрөг золбоотой байхыг бэлгэддэг байна.   

Энэ жилийн “100 өвлийн өвгөнтэй хамт” парад 12 дугаар сарын 19-нд болно. Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, 23 хорооны төлөөлөл, дүүргийн харьяа хэлтсийн удирдлага, ажилтан, албан хаагчид энэ баярт оролцох юм байна.

Холбоотой мэдээ