Хүйсийн эрх тэгш байдлыг хангахын тулд 100 жил шаардлагатай
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. Хүйсийн тэгш бус байдлыг даван туулах өнөөгийн чиг хандлага энэ хэвээр үргэлжилбэл улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, эдийн засгийн салбарт эмэгтэйчүүд эрчүүдтэй эрх тэгш байх нөхцөл 99.5 жилийн дараа л бүрэлдэнэ гэж Дэлхийн эдийн засгийн форумын /WEF/ судалгаанд дурджээ.
2018 онд судлаачид хүйсийн тэгш бус байдлыг даван туулах хугацааг 108 жил гэж тооцоолж байв.
Сүүлийн гурван жилийн хугацаанд хүйсийн тэгш байдлын тал дээр эерэг өөрчлөлтүүд гарсныг WEF-ийн шинжээчид онцолжээ. Энэ жилийн хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдсэнтэй холбоотойгоор байдал сайжирсан байна. Өнгөрсөн онд парламент дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь 24.1, сайдын албан тушаалд эзлэх хувь 19 байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 25.2 болон 21.2 хувь болж тус тус өсжээ.
Эдийн засгийн салбарт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцлийн ялгаанд мөн өөрчлөлт гарсан байна. Өнгөрсөн онд энэ салбар дахь эмэгтэйчүүдийн тоо 202 байсан бол энэ 257 болжээ. Жижиглэн худалдаа, бичиг хэрэг зэрэг эмэгтэйчүүд олноор ажилладаг салбаруудын үйл ажиллагааг автоматжуулснаар эмэгтэйчүүд илүүтэйгээр хохирсон болохыг судалгаанд дурдсан байна. Мөн эмэгтэйчүүд технологийн ур чадвар шаарддаг мэргэжил эзэмших нь бага байгаа учраас тэд ихэвчлэн бага, дунд цалингийн ангилалд багтдаг байна.