НҮБ "Энх тайвны хонх" дуугаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-22 11:16:52

НҮБ. /NHK/. Зөрчил мөргөлдөөнийг зогсоох тэмцлээ НҮБ үргэлжлүүлсээр байна гэж “Олон улсын энх тайвны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан ёслолын үеэр НҮБ-ын тэргүүн мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өчигдөр Нью-Йорк хотод “Энх тайвны хонх” цохих жил тутмын арга хэмжээний үеэр үг хэлжээ.

 Япон энэ хонхыг 1954 онд хандивлаж байжээ. Үүнийг НҮБ-ын гишүүн улсуудын хандивласан зоос болон медалиудыг цутгаж хийсэн аж.

Ёслолд оролцсон зочдын дунд Японоос НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Мотохидэ Ёшикава, жүжигчин Майкл Дуглас нар байсан байна.

НҮБ-ын тэргүүн хэлэхдээ, “Дайнаас ирээдүй хойч үеэ аврах зорилгодоо хүрэх хүртлээ НҮБ-ын гишүүн улсууд мөргөлдөөнийг зогсоох ажлаа үргэлжлүүлнэ” гэжээ.

Хөгжлийн шинэ зорилтуудыг батлах НҮБ-ын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногийн сүүлээр эхэлнэ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд