Талбайн теннисчин Ч.Маралгоо 6 мянган ам.доллар хүртэв

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-11-22 12:35:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бангладеш улсын Кхулна хотноо 11 дүгээр сарын 11-18-нд болсон Бангладешийн Шех Расселлийн нэрэмжит олон улсын клубүүдийн аварга шалгаруулах талбайн теннисний тэмцээнд Ч.Маралгоо тэргүүн байрт шалгарч, 6 мянган ам.долларын шагнал хүртлээ.


Тус тэмцээнд 18 улсын 64 теннисчин өрсөлджээ. Монгол Улсаас Б.Идэр ахлагчтай 3 тамирчин өрсөлдсөн бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ч.Маралгоо аваргын цомын эзэн болсон бол эрэгтэй төрөлд өрсөлдсөн тамирчид шагналт байрт шалгарчээ.


Талбайн теннисчин Ч.Маралгоо Монголын талбайн теннисний спортын түүхэнд анх удаа өндөр шагналтай тэмцээнд түрүүлсэн тамирчнаар тодорлоо хэмээн Монголын теннисний холбооноос онцолж байна.









Холбоотой мэдээ