УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-11-11 08:05:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.


Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товлоод байна.


Холбоотой мэдээ