Далайд гарцгүй орнуудад тулгардаг нийтлэг бэрхшээлийн талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Нарийн бичгийн даргын орлогч Фекити Амоелоа Утойкамануг хүлээн авч уулзав.
Хатагтай Фекити Амоелоа Утойкаману Монгол Улсын ГХЯ, НҮБ хамтран зохион байгуулж буй “Далайд гарцгүй хөгжиж буй орнууд болон транзит орнуудад эдийн засгийн коридорыг хөгжүүлэх сайн туршлагыг нэвтрүүлэх” асуудлаарх олон улсын хуралд оролцохоор ирсэн юм.
Уулзалтаар, гадаад худалдаа эрхлэхэд үнэ, цаг хугацаа их зарцуулдаг далайд гарцгүй орнуудад тулгардаг нийтлэг саад бэрхшээлийг даван туулах асуудлаар санал солилцов.