Хадлан бэлтгэх ажил 64 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-16 17:59:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд  61.6  мянган тонн хадлан өвс бэлтгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ хүрээнд одоогийн байдлаар 39554 тонн хадлан бэлтгэжээ.

Мөн 4000 тонн гар тэжээл, 7756 тонн хужир шүү бэлтгэхээр төлөвлөсөн. Үүнээс 714.4 тонн гар тэжээл, 1327.4 тонн хужир шүү бэлтгэжээ. 

Ийнхүү өнгөрсөн 7 хоногийн нэгдсэн мэдээгээр хадлан бэлтгэх ажил 64 хувьтай байна гэж Ховд аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Энэ жил Ховд аймгийн баруун бүсийн сумдад өвсний гарц сайн байгаа учраас Булган, Алтай суманд хадлан бэлтгэх ажил өндөр хувьтай байна.

Тодруулбал,  Булган сумынхан 22 мянган тонн өвс бэлтгэхээс 22160 тонн  өвс бэлтгэсэн. Харин  Алтай сум 1500 тонн өвс, 150 тонн гар тэжээл, 500 тонн эрдэс давс, хужир шүү бэлтгэжээ.

Харин уулын бүсийн Дуут, Мөнххайрхан, Мөст сумаас бусад суманд хадлан бэлтгэх ажил сайн үнэлгээтэй үргэлжилж байгаа талаар албаныхан хэллээ.   
   

Холбоотой мэдээ