Бүсийн хөгжлийн төлөө хамтдаа нэгдэн ажиллахыг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. “Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллага /НӨУБ/-ын сонгуультан, ажилтнуудын сургалт-зөвлөгөөн”-ийг Ховд аймагт зохион байгуулж байна.
НӨУБ-ууд харилцан туршлага солилцох, уялдаа
холбоотой ажиллах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд энэхүү
зөвлөгөөний зорилго чиглэж буй.
Зөвлөгөөнд Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын удирдах ажилтан,
төлөөлөгч, холбогдох мэргэжилтнүүд болон ЗГХЭГ, “Монгол
Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төсөл, Монголын Нутгийн удирдлагын
холбооны төлөөлөл 120 орчим хүн оролцож байна.
Зөвлөгөөний
нээлтэд аймгийн Засаг дарга оролцож, орон нутгийн нийгэм, эдийн засгийн
өнөөгийн байдал, хөрөнгө оруулалт,
бүтээн байгуулалтын ажлын явц, цаашдын зорилго, зорилтын талаар мэдээлэл
хийлээ.
Ховд аймаг бүс нутагтаа эдийн засгийн өсөлт, хүний хөгжлөөр тэргүүлэхийг
зорьж байгаа. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд
бүсчилсэн хөгжлийн бодлогын асуудал чухал үүрэгтэй гэж албаныхан онцоллоо.
Мөн
цаашид эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, өсвөр үеийн
хүүхэд, залуучуудын сурч боловсрох боломжийг өргөжүүлэх, тэдний мэдлэг, ур
чадварыг сайжруулах замаар хүний хөгжил, бүсийн хөгжлийн төлөө хамтдаа нэгдэн
ажиллахыг уриалсан юм.
Энэ
удаагийн зөвлөгөөний хүрээнд УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй “Монгол
Улсын Төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн явц, үр дүнгийн талаар
дүгнэн ярилцаж байна.
Мөн
Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ тус бүр үйл ажиллагааныхаа
зорилт, үр дүн, сайн туршлагаас
хуваалцаж, харилцан санал солилцов.
Энэхүү
үйл ажиллагаа есдүгээр сарын 16-ны өдөр хүртэл үргэлжлэх ба баруун
бүсийн аймгуудын НӨУБ-ын сонгуультан, ажилтнуудын урлаг, спортын наадам болно.
ИТХ бол орон нутгийн иргэд, сонгогчдын ашиг сонирхлыг төлөөлөх, нутаг орныхоо эдийн засаг, нийгмийн асуудлаар тогтоол, шийдвэр, санал, дүгнэлт гаргах, асуудал дэвшүүлэх, иргэдийн өмнөөс гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг хуулиар хүлээсэн нутгийн өөрөө удирдах байгууллага юм.
