Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2019-09-13 09:19:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна.

Тус компани хэрэглэгчдийг засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг санууллаа.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

10:30-20:00 цагт: 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: СХД 8, 20-р хороо 5-р бааз, Од-дин Мон Сүү ХХК, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор,

СҮХБААТАР ДҮҮРЭГ

10:30-18:00 цагт: СБД 19-р хороо Шадавлин, Арсогоот, Гэр хорооллын гэрэлтүүлэг,

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

10:00-18:00 цагт: БХД Гүнийн худаг, Хөнгөн цагааны үйлдвэр

ТӨВ АЙМАГ

09:00-18:00 цагт: Эрдэнэ сумын Нисэх онгоцны клуб, Уян хайрхан, Баясгалант өргөө, Монгол элс, Бүти, Сэрүүн сэлбэ, Ай Эф соонс, Дэнж элс, Түмэн хишигтэн-2, Ногоон Ази, Иргэн Мөнхжаргал, Золжаргал, Дашцэрэн, Алтанцэцэг, Ууганбаяр, Александр, Бадамханд, Энхням, Жадамба, Отгонбаяр, Энхтуяа, Оюунбилэг /ногоо/, Цэнгэл, Жигжиднямаа, Эрдэнэбаатар, Долгормаа, Таваг буудлагын төв, Ультра грийн, Жимобайл, Монгол хаад, Сайхан булган, Нарны орон, Морьтон шанкур, Хийморьт хишигтэн, Илд бамбай, Бамбай, Шилийн булаг, Ичонсанворлд, Женко тур, Женко бюри-1, Эхэн трейд, Хорстрек, Хүннү, Скайтел, Хайрын билэг, Энжой, Тулгат гацаа, Мандал жуулчин, Загас үржүүлэг, Харзтай, Азжаргал, Халиун трэвл.

Холбоотой мэдээ