55 бүтээлч ажлыг хийхээр төлөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-06 15:07:44

Дорноговь аймгийн Сайншанд сум байгуулагдсаны түүхт 55 жилийн ой энэ онд тохиож байна. Ой угтсан 55 бүтээлч ажлыг хэрэгжүүлэхээр Сайншанд сумын ЗДТГ-аас төлөвлөлөө.

Үүнээс дурдвал сурагчийн автобусны тоог нэмэгдүүлэх, “Дорноговь-80” цогцолборыг камержуулах, Сайншанд хот болон Хамарын хийдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хөгжлийн чиг хандлагыг нийтэд сурталчлах зорилгоор товхимол хэвлүүлэх, Сайншанд хотын түүхтэй холбоотой хөшөө дурсгалыг  иж бүрэн засварлах зэрэг 55 ажил багтжээ.

Холбоотой мэдээ