Тэргүүний тохилог гудамж, соёлч өрх шалгаруулахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-06 15:05:09

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас гэр хорооллын айл өрхийн нийгмийн хариуцлалыг дээшлүүлэх, тохижилт бүтээн  байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачилгыг дэмжих, сумын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор тэргүүний тохилог гудамж, соёлч өрхийг шалгаруулахаар болов.

Уралдааныг энэ оны 04 дүгээр арын 01-нээс 07 дугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулах бөгөөд Сайншанд сумын долоон багийн нутагт дэвсгэрт гэр хороололд амьдарч  буй өрх гудамж хамрагдах аж.

Соёлч өрхийг шалгаруулахдаа өрхийн хашааны гаднах тохижилт, ногоон байгууламж, цэцгийн мандал хийсэн байдал зэрэг арваад шалгуур үзүүлэлтээр дүгнэх юм.

Уралдааныг дүнг Сайншанд сум байгуулагдсаны 55 жилийн ойн баярын хурлын үеэр  зарлаж  соёлч өрхийг 100 мянга, тэргүүний тохилог гудамжийг 200 мянгаас 300 мянган төгрөгөөр шагнаж урамшуулна.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ