Хятадын генерал авлигын хэргээр шийтгүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-06 10:43:09

БЭЭЖИН. /NHK/. Хятадын Цэргийн төв хорооны орлогч дарга асан, генерал Гуо Босюн авлигын хэргээр ял шийтгүүллээ гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ. Тэрбээр авлигын хэргээр ял шийтгүүлж байгаа Хятадын хамгийн том цэргийн цолтой хүн болж байна.

Тэрбээр доод албан тушаалтнуудаасаа авлига авч, хариуд нь эрх мэдлээ ашиглан тушаал дэвшихэд нь тэдэнд тусалсан гэх мэдээлэлтэй холбогдуулан түүнийг өнгөрсөн долдугаар сараас эхлэн Хятадын цэргийн прокурорууд шалгаж байжээ. Гуо Босюн 2013 оны гуравдугаар сард тэтгэвэртээ гарсан аж.

Гуо Босюн авлига авснаа хүлээсэн гэж цэргийн прокурорууд мэдэгдсэнийг Хятадын “Синьхуа” агентлаг мэдээлсэн байна.

Хонконгийн “South China Morning Post” сонинд бичсэнийг үзвэл, Гуо Босюн 80 гаруй сая юань буюу 12.4 сая долларын хахууль авчээ.

БНХАУ-ын дарга асан Зян Зэмин Гуо Босюныг нөлөө бүхий албан тушаалд томилсон бөгөөд тэрбээр 1999 онд генерал цол хүртсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ