Тендерийн зураг төсөвгүй таван ажил удааширч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-22 16:44:16

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэдээлснээр энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн таван төсөл арга хэмжээний зураг төсөв, техникийн даалгавар ирээгүй учир худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй байна.

 Нийт 1,7 тэрбум шахам төгрөгийн төсөвтэй Хишиг-Өндөр сумын хүн эмнэлгийн засвар, Булган суманд байгуулж байгаа аялал жуулчлалын цогцолборын зураг төсөл боловсруулах, Хутаг-Өндөр сумын сургуулийн барилгын өргөтгөл, Түлүүгийн даваанд аялагч жуулчдад зориулсан түр буудаллах цэгт бага оврын цэвэрлэх байгуулж бүхий жишиг газар байгуулах зэрэг ажлын зураг төсөв, зургийн даалгавар ирээгүйн улмаас хугацаа алдаж байна гэж аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтэн Д.Уламбаяр ярилаа.

          Аймгийн ИТХ-ын хуралдаанаар 2019 оны төсөв батлах үед хөрөнгө оруулалтын арга хэмжээ бүхэн зураг төсөвтэй гэж батлуулсан хэрнээ зураг төсөв байхгүй гэсэн асуудал ярьж байгаа нь туйлын хариуцлагагүй асуудал хэмээн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Оюун мэдэгдлээ.

          Булган суманд барьж байгаа аялал жуулчлалын цогцолборын хөрөнгө оруулалтыг өөрчлөх саналыг аймгийн ЗДТГ-ын бодлогын хэлтэс гаргаж байгаа гэж Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнүүд тайлбарлав.

          Тус аймагт энэ жил нийт 101 төсөл арга хэмжээ буюу 15,1 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж баталснаас 6,7 тэрбум төгрөгийн буюу 75 төсөл арга хэмжээний сонгон шалгаруулалт хийж, ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Холбоотой мэдээ