600 гаруй эмэгтэй чуулж улс төрийг хөндөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ“Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт үндэсний чуулганыг ирэх даваа гаригт зохион байгуулах юм байна.
Соёлын төв өргөөнд болох уг чуулга уулзалтын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцон үг хэлнэ. манай улсын 330 сум, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн ИТХ, УИХ-ын эмэгтэй гишүүд тэргүүтэй нийгмийн идэвхжил сайн төлөөллөөс бүрдсэн 600 гаруй төлөөлөгч чуулах юм. Уг чуулганаар Монгол Улсын хөгжлийн асуудлуудаар харилцан санал солилцож, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр гарч байгаа сайн туршлагыг ярилцана. Мөн улс төрийн карьер хийх, сонгогдсон албан тушаалд ажиллахад эмэгтэйчүүдэд тулгарч буй саад тотгорыг арилгах арга зам, ирэх сонгуульд анхаарах асуудлыг зөвлөлдөнө гэж тус чуулганыг зохион байгуулах ажлын хэсгээс мэдээллээ.
Ж.Батсайхан