“Оюутан цэрэг-2019” сургалтад 130 оюутан хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-06-17 16:37:28

Ховд /МОНЦАМЭ/.  “Оюутан цэрэг-2019” сургалт эхэлснээр Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн баруун таван аймгийн 130 оюутан хамрагдаж, бэлтгэл сургуульдаа гарлаа.

Энэ оны “Оюутан цэрэг” сургалтыг зургаадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд Ховд аймаг дахь Зэвсэгт  хүчний 123 дугаар ангийг түшиглэн зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр бэлтгэл сургалтад хамруулж, улмаар цэргийн алба хаах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг бие бялдартай залуусын тоог нэмэгдүүлэх, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулах, дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад энэхүү сургалтын зорилго чиглэж байна.

Баруун таван аймгийн их, дээд сургуулийн оюутнууд 2016 оноос эхлэн “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсан бөгөөд энэ хугацаанд 600 орчим оюутан цэргийн эрдэмд амжилттай суралцжээ.


Холбоотой мэдээ