Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2019-05-15 19:04:02

Дорноговь МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтэст ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны  дөрөвдүгээр сарын эцэст 673 болсны 99.1 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 0.9 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд нь өмнөх оны мөн үеийнхээс 68 хүнээр буюу 9.2 хувиар буурч, өмнөх сараас 16  хүн буюу 2.4 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 400 буюу 59.4 хувь нь Сайншанд суманд, 130 19.3 хувь нь Замын-Үүд суманд байна.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцэст гурван иргэн шинэ ажилтай болсон бол бүртгэлтэй байсан 155 иргэн ажилд зуучлагджээ.      


Холбоотой мэдээ