Булган сумын нийтийн эзэмшлийн талбайд 80 гаруй хогийн сав байршуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-09 15:13:33

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Булган сум  энэ онд "Хоггүй Булганчууд” хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Үүнтэй холбогдуулан Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, эцэг эхийн зөвлөл хамтран "Нэг байгууллага, нэг бүтээлч ажил" санаачилга өрнүүллээ. 

Энэ хүрээнд тус сургуулийн хамт олон, эцэг эхийн зөвлөлөөс 40 ширхэг хогийн сав шинээр хийжээ. Мөн сумын ЗДТГ, Цагдаа, Онцгой байдлын хэлтэс, эмнэлэг, цэцэрлэг зэрэг 10 гаруй албан байгууллагад "Нэг байгууллага, нэг бүтээлч ажил" уриалга, албан бичиг хүргүүлснээр тус байгууллагууд 40 гаруй хогийн сав хийж, хүлээлгэн өгчээ. Ингэснээр сумын нийтийн эзэмшлийн гудамж талбай болон сургуулийн орчинд 80 гаруй хогийн сав нэмэлтээр байршуулж байна.

Тус ажлын үр дүнд сумын хэмжээнд цэвэр, эрүүл орчин бий болох бөгөөд хүүхэд багачууд, иргэд  хогоо хогийн саванд хийж хэвших давуу талтай гэж албаныхан мэдээллээ.


  
 

Холбоотой мэдээ