“Түүх соёлоо хайрлая” нүүдлийн үзэсгэлэнг хөдөөгийн 4 суманд гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-03 00:02:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музей, Дэлхийн Зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн газар  хамтран  “Түүх соёлоо хайрлая” нүүдлийн үзэсгэлэнг хөдөөгийн 4 суманд гаргаж, олны хүртээл болгов.  

Тус үзэсгэлэнгийн үеэр байгаль ан амьтан, палентлоги, археологи болон монгол ахуй, угсаатны соёл, уламжлалын 120 дэсийн 270 гаруй үзмэр, түүх соёлын дурсгалт зүйлсийг дэлгэсэн байна. 

Энэхүү үзэсгэлэнг Мянгад, Дөргөн, Зэрэг, Манхан сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2100 орчим хүүхэд багачууд үзэж сонирхсон гэж албаныхан мэдээллээ. 

“Түүх соёлоо хайрлая” нүүдлийн үзэсгэлэн нь аймгийн төв музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үзмэр, эд өлгийн зарим зүйлсийг хөдөөгийн сумын хүүхэд багачуудад танилцуулж, улмаар тэдэнд түүх соёлын талаарх мэдээлэл, үнэт чанарыг  түгээн дэлгэрүүлснээрээ онцлог ажээ.

Ховд аймгийн музейд 1003 дэсийн 3129 үзмэр, түүх соёлын дурсгалт зүйлс бий. 

Холбоотой мэдээ